Амьдралын учиг #15 ЭЕРЭГ БОДЛЫН ҮР - ҮГ, ҮЙЛДЛЭЭР ИЛЭРДЭГ
Гэр бүлийн радио 104.5's Podcast - Un pódcast de Гэр бүлийн радио 104.5
Categorías:
Эерэг бодолтой хүн харилцахад таатай, эрч хүч өгөгчид байдаг. Тэгвэл эерэг бодолтой хүмүүс энэ эрч хүчийг зүгээр л гаргадаг гэж та бодож байна уу? Үгүй ээ, тэр хүн өөртөө маш хариуцлагатай хандаж байгаа учраас үг, үйлдэл, хандлага нь амьралынх нь үр жимс болдог байна. Тэгэхээр та тэр нэгэн үнэхээр эерэг өөдрөг хүн шүү гэж бодоод өнгөрөлгүй та өөрөө ч эерэг бодолтой амьдрах боломжтой. Одоо хамтдаа бодлоо эерэг болгох нэгэн зүйлийг туршаад үзээрэй. Цаас аваад та 3 хэсэг хуваа.
1-р нүүрэнд өөрт төрдөг сөрөг бодлуудаа бич
2 –р нүүрэнд өөрт төрдөг эерэг сайхан бодлуудаа бич
3-р нүүрэнд 1-р нүүрэнд бичсэн сөрөг бодлуудаасаа эерэг ШАЛТГААН-уудыг бодож олоод эерэг болгон хувиргаж бич. Энэ бичсэн зүйлээ нүдэндээ харагдах газар тавьж, бодож тунгаа, итгэ төсөөлж үйлдэл болго.
Бас эерэг бодолтой болохын тулд эерэг даавар ялгаруулах үйлдлүүдийн зуршилтай болохыг нэвтрүүлгийн зочин Сэтгэлийн Учиг институтын сэтгэл судлаач О.Гэрлээ зөвлөж байлаа. Энэ тухай та илүү ихийг сонсоорой.