Амьдралын учиг #16 ГАНЦААРДАЛ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - Un pódcast de Гэр бүлийн радио 104.5

Categorías:

45 нас хүртлээ гэрлээгүй нэгэн эмэгтэй байж. Хүн бүр л чи одоо гэрлэж хүүхэдтэй болохгүй бол оройтлоо гэдэг байлаа. Эмэгтэй энэ үгийг сонсох бүртээ маш их сэтгэлээр унаж, ганцаараа уйлж Бурханд хандан залбирдаг байжээ. Баярын нэг өдөр найз нь гэртээ зочилж хэд хонохыг урьжээ. Найзындаа гурав хоносон байна. Гэтэл нөхөртэй, гурван хүүхэдтэй тэр найз нь 2 дахь өдрийнхөө шөнө маш их ганцаарддагаа хэлж уйлсан байна. Эмэгтэй нөхөр хүүхэдтэй байж яагаад ганцаарддаг юм бол оо? гэж боджээ. Гэтэл хэд хоногийн дараа бас нэг найз нь утсаар залгаж манай нөхөр нас барчихлаа гэж хэлсэн байна. Эмэгтэй энэ үед ганцаараа ч байсан ганцаардахгүйгээр утга учиртай, зорилготой, тэмүүлэлтэй амьдрахыг бас ганцаардлаас өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн дадал зуршилтай болох хэрэгтэйг ойлгожээ.Түүнчлэн ганцаардлыг даван туулах хамгийн сайн арга бол бусдыг хайрлах, тэдний төлөө сайн сайхан зүйл хийх, өөдрөг эерэг бодолтой болох, өөрөө бусадтай харилцаа үүсгэх алхмыг хийдэг байхыг сурчээ. Ганцаардлын тухай илүү ихийг та “Амьдралын Учиг” нэвтрүүлгээс сонсоорой