Таны толгойд юу байна? #17 ЭР ХҮН Ч ГЭСЭН УЙЛДАГ

Гэр бүлийн радио 104.5's Podcast - Un pódcast de Гэр бүлийн радио 104.5

Categorías:

Олон зууны туршид тогтож ирсэн "Эр хүн уйлдаггүй" гэдэг хэвшмэл ойлголт нь эрэгтэй хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхах байгаагийн нэгэн том илрэл. Уг нь уйлах гэдэг хүний л араншин. Яг л инээж баярлах шиг... Бодит байдал дээр эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй харьцуулахад "Надад туслаач" гэж хэн нэгэнд шууд хэлж чаддаггүй байна. Гэхдээ бусдаас тусламж гуйх нь сул доройн шинж биш гэдгийг хэлье. Хэрэв танд өнөөдөр сэтгэл зүйн ямар нэг асуудал байгаа бол мэргэжлийн байгууллагад хандаарай. ХЭҮТ болон Эрчүүд эрүүл гэр бүл төв ТББ хамтран эрэгтэйчүүд рүү хандсан сайн дурын сургалт, уулзалт зохион байгуулдаг аж. Таны өмнө тэдний хаалга үргэлж нээлттэй.