ТАНЫ ТОЛГОЙД ЮУ БАЙНА #25 Оюун санааны эмх цэгц
Гэр бүлийн радио 104.5's Podcast - Un pódcast de Гэр бүлийн радио 104.5
Categorías:
Манай энэ удаагийн дугаарт барилгын инженер мэргэжилтэй, "The Book Cafe of Mongolia" бүлгэмийн "Номын жор" клубийн гишүүн Г.Аръяа оролцлоо. Олон хүн минимализмыг зөвхөн эд зүйлээ багасгах болон Фүмио Сасакигийн "Баяртай эд зүйлс минь", Мари Кондогийн "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номоор л ойлгодог. Харин Г.Аръяагийн хувьд эмх цэгцийг дан ганц эд зүйлээр бус нэмээд оюун санаа болон эко гэсэн гурван хэсэгт холбон боддогоо манай подкастад ярилаа. Дээр нь эко минимализм нь түүний барилгын салбартай хэрхэн холбогддог талаар энэ подкастаас сонсоорой. --- Send in a voice message: https://anchor.fm/familyradio/message