Таны толгойд юу байна? #4 Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн!

Гэр бүлийн радио 104.5's Podcast - Un pódcast de Гэр бүлийн радио 104.5

Categorías:

"Таны толгойд юу байна?" подкастын дөрөв дэх дугаарт "Хоггүй Монгол" ТББ-ын тэргүүн, Гялгар Уутгүй Монгол хөдөлгөөнийг санаачлагч М.Бүжинлхам орлоо. Тэрээр "Хогоо шийдчихвэл бусад нь амархан" гэж хэсэн нь юутай үнэн бас чухал үг вэ? Нээрэн л өдөр тутамдаа үйлдвэрлэж байгаа хогийнхоо хэмжээг багасгаж, дахин боловсруулж чадвал маш олон асуудлыг шийднэ. Гэхдээ түүнээс өмнө хүмүүс бид "хог" гэх сэдвийн тухай бодол санаа, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. "Хог"-ийн талаар олон нийт рүү хандсан сурталчлан таниулах, мэдлэг мэдээллээр хангах хамгийн бодитоы ажил хийж яваа М.Бүжинлхамын яриаг хүлээн авна уу. --- Send in a voice message: https://anchor.fm/familyradio/message