Амьдралын учиг #6 ӨӨРИЙГӨӨ БАЙГААГААСАА ДООГУУР БҮҮ ҮНЭЛ
Гэр бүлийн радио 104.5's Podcast - Un pódcast de Гэр бүлийн радио 104.5
Categorías:
Би ангийнхаа хүүгээс намхан, сагс тоглохдоо муу, Би ч дээ, энэ албан тушаалаас ахих чадваргүй хүн. Яагаад гэвэл тэр англи хэлтэй болохоор надаас түрүүлээд албан тушаал ахих байх гэх зэргээр бид өөрсдийгөө одоо байгаагаасаа доогуур үнэлэх нь бий. Гэтэл таны бодлоос хавьгүй илүү их зүйлийг та хийх чадвартай байдаг. Магад сагс сайн тоглож чадахгүй ч удаан хугацаагаар тунгаан бодож тэвчээртэйгээр шатар сайн тоглох чадвартай байж болно. Магад англи хэлийг тэр хүн хичээж сурсан шиг та ч бас Англи хэл сурахын тулд тууштай зүтгэлтэй байвал сурч чадна. Энэ хорвоо дээр анх юу ч үгүй хоосон ирсэн бид Өөртөө итгэж, Өөрийн үнэ цэнэ, дахин давтагдашгүй чанараа яс махандаа шингэтэл ухаарах л чухал. Өөрийгөө голох, өөртөө итгэл доогуур байх нь яагаад, ямар шалтгаанаас үүсдэг. Үүнийг хэрхэн даван туулах талаар “Амьдралын Учиг” нэвтрүүлгээс сонсоорой.