#25 СЭТГЭЛГҮЙ ХҮН

Гэр бүлийн радио 104.5's Podcast - Un pódcast de Гэр бүлийн радио 104.5

Categorías:

Би чамд хайртай шүү. Чи минь хөөрхөн шүү гэж хэлж чаддаггүй төрлийн хүн бол би байгаа юм гэж зарим хүн өөрийгөө өмөөрдөг. Дотогшоо чиглэсэн буюу интроверт төрлийн сэтгэл зүйн онцлогоос хамаараад зарим хүн ийм байж болох юм л даа. Гэхдээ таны хань чинь ийм үгсийг танаас хүсдэг бол та амьдралаа холбож ханилсан ханьдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулах л учиртай. Анх хайраа илчлэхдээ хэлж болсон үгийг ахиад хэлэхэд тийм хэцүү гэж үү?... Анхаарал халамжыг таны хань танаас хүчээр авч чадахгүйг санаж, санаачилгатайгаар өөрийнхөө хэр их хайртайг заавал хэлж байгаарай --- Send in a voice message: https://anchor.fm/familyradio/message