G - 20 - Брэйн Трэси " Амжилтанд хүрэх ухаан"
Business Radio Podcast - Un pódcast de Business Radio 98.9

Categorías:
Тэрээр 1944 оны 1 сарын 5нд Канад, Америк гэр бүлд төржээ. Түүний бага ахуй насанд нь гэр бүл нь их өртэй байсан бөгөөд эцэг эх нь тодорхой ажил эрхэлдэггүй учир мөнгөний асуудалд гүн нэрвэгдээд байжээ. Тэрээр гурван дүүгийн хамт хандвийн хувцас, хоолоор голоо зогоож өссөн гэдэг. Тэр үргэлж яагаад түүний гэр бүл хүнд хэцүү амьдрал туулж байхад тэнд өөр хүмүүс баян хангалуун амьдарч байгаа тухай гайхдаг байв. Хүнд хэцүү амьдралаасаа болоод эрт залуу насандаа сургуулиа орхиж ажил хийж эхэлсэн бөгөөд 20 гаруй наснаасаа аялж эхэлсэн байна. Бүх амьдралаа суралцах, судлахад зориулсан тэрээр 7000гаруй(түүнээс ч их) ном уншсан гэдэг. Тэрээр хүмүүст амжилттай бизнес эрхлэх, гаргасан төлөвлөгөө зорилго доо хурдан хүрэх талд дээр туслалцаа үзүүлж, зөвөлгөө өгдөг. Одоогийн байдлаар нийт 1000 гаруй албан байгууллага, 5,000,000 гаруй хувь хүмүүст зөвөлгөө өгч, хамтарч ажилласан бөгөөд АНУ, Канад гээд дэлхий даяар 70 гаруй улсад илтгэл тавьж байжээ. Тэр эдийн засаг, түүх, бизнес, филисофи, сэтгэлзүйн салбарт 30 жилийн турш суйгагүй судалгаа, шинжилгээ хийсэн бөгөөд уг чиглэлээрээ 70 гаруй ном бичсэн юм. Түүний бичсэн номнууд олон хэл дээр орчуулагдан зарагддаг. Түүнээс гадна тэрээр 300 гаруй аудио, бичлэг хэлбэрийн хичээлүүдтэй бөгөөд “Амжилтанд хүрэх арга ухаан” гэдэг хичээл нь 28 хэл дээр орчуулагдаж түүний хичээлүүдээс дэлхий даяар хамгийн олон хүнд түгсэн нь болсон юм. Тэрээр 1984 онд Brian Tracy International гэх хувийн компаниа байгуулсан бөгөөд түүний хувьцаа, маркетинг, борлуулалт, импорт, түгээлтийн тал дээрхи мэдлэг, чадвар нь түүний компанийг тогтвортой амжилтанд хөтөлдөг байна. Тэр ажлынхаа хүрээнд нийт 107 орноор аялж байсан бөгөөд 6 улсын хооронд тогтвортой ажилладаг. Тэр 4 хэлээр ярьж чадна. Тэрээр эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.